Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Соёл урлаг, спорт

Анжелина Жоли, Брэд Питт нар дарсны үйлдвэрийн маргаанаа эцэслэв

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Анжелина Жоли, Брэд Питт нар дарсны үйлдвэрийн маргаанаа эцэслэв
Анжелина Жоли, Брэд Питт нар дарсны үйлдвэрийн маргаанаа эцэслэв

Анжелина Жоли, Брэд Питт нар хамтран эзэмшиж байсан Франц дахь "Шато Мираваль" дарсны үйлдвэртэй холбоотой олон жилийн маргаанаа шүүхээс гадуур тохиролцож шийдвэрлэжээ.

Тэд арваннэгдүгээр сарын 25-нд хамтарсан мэдэгдэл гаргаж, гэр бүлийнхээ эрх ашгийг бодолцон тохиролцсон гэдгээ мэдэгдэв. Тохиролцооны нөхцөлийн талаар дэлгээгүй байна.

Маргаан Жоли дарсны үйлдвэр дэх өөрийн эзэмшлийн 50 хувийг "Тенуте дель Мондо" дарсны группт худалдсанаас эхэлжээ. Питт уг хувийг өөрөө худалдаж авахаар Жолитой тохиролцсон байсан бөгөөд түүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч талд худалдсан гэж үзэн 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Францын Прованс нутагт орших "Шато Мираваль" нь тэдний хуримаа хийсэн газар юм.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад Жоли 2016 оны хувийн нислэгийн үеэр Питт өөрт нь болон хүүхдүүдэд нь зүй бус харьцсан гэж шүүхэд мэдүүлжээ. Питт хүчирхийлэл үйлдсэн гэх мэдэгдлийг няцаасан бөгөөд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо тухайн явдлыг шалгасан ч прокурор эрүүгийн хэрэг үүсгээгүй юм байна.

Жоли 2016 онд гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаж, тэд салалтын асуудлаа 2024 оны эцэст тохиролцсон юм. Дарсны үйлдвэрийн маргаан үүнээс хойш бараг хоёр жил үргэлжилжээ.

Хуваалцах