Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Соёл урлаг, спорт

Аваргуудын лигт "Арсенал" болон "Боруссиа" багууд тэнцлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аваргуудын лигт  "Арсенал" болон "Боруссиа" багууд тэнцлээ
Аваргуудын лигт "Арсенал" болон "Боруссиа" багууд тэнцлээ

"Арсенал" Аваргуудын лигийн үндсэн шатны тавдугаар тойрогт Дортмундын "Боруссиа"-г талбайдаа хүлээн авч тоглосноор 1:1-ээр тэнцлээ. Лондоны "Эмирейтс" цэнгэлдэхэд болсон тус тоглолтын үеэр Виктор Дьёкереш эхний бөмбөгийг оруулсан ч Максимилиан Байер хоёрдугаар үед хариу гоол оруулжээ.

Тоглолтын 10 дахь минутад Дьёкереш Нони Мадуэкегийн дамжуулалтыг авч, 23 орчим метрийн зайнаас хүчтэй цохин гоол оруулав. Харин завсарлагааны дараа Дортмундын хамгаалагч Жоан Гаду бөмбөг туун урагшилж, довтолгоо өрнүүлсний эцэст Байер хаалгач Кепа Аррисабалагаг давж, тоог тэнцүүлсэн байна.

"Арсенал" тоглолтын турш 29 удаа цохилт хийсэн ч хоёр дахь гоолоо оруулж чадсангүй.

Төгсгөлд Юрриен Тимберийн дамжуулалт хамгаалагчид ойж хаалганы хүрээ оносон бол Деклан Райсын цохилт шон мөргөжээ.

Лондоны баг Аваргуудын лигт хожигдоогүй хэвээр байгаа ч энэ тэнцээний дараа хүснэгтийн тавдугаар байрт бичигдэв. "Арсенал" дараагийн тойрогт арванхоёрдугаар сарын 9-нд "Реал Мадрид"-ыг талбайдаа хүлээн авах юм.

Хуваалцах