Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Архины хамаарал бүхий иргэдийг албадан эмчилгээнд хамруулав

Дорнод аймаг дахь цагдаагийн газраас архины хамаарал бүхий этгээдүүдийг албадан эмчилгээнд явуулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТөвийн эмч нартай хамтран

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архины хамаарал бүхий иргэдийг албадан эмчилгээнд хамруулав
Архины хамаарал бүхий иргэдийг албадан эмчилгээнд хамруулав. Зураг: МҮОНРТ

Дорнод аймаг дахь цагдаагийн газраас архины хамаарал бүхий этгээдүүдийг албадан эмчилгээнд явуулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТөвийн эмч нартай хамтран Хэрлэн сумын 10 багийн Засаг дарга, хэсгийн байцаагч нараас судалгааг гаргуулан архинд донтох өвчтэй 39 иргэнийг хоёр эмнэлгийн нарийн мэргэшлийн үзлэг оношлогоонд хамрууллаа.

Хамрагдсан иргэдээс эрүүл мэндийн шалтгааны улмаас тэнцээгүй 20 хүн, тэнцсэн 15 хүн байгаа ба дээрх хүмүүсийг цаашид албадан эмчилгээнд хамруулахаар ар гэрийнхэнтэй нь уулзан, санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох материалыг бүрдүүлэн ажиллаж байна гэж аймгийн Цагдаагийн газар мэдээлэв.

Б.Отгонбавуу

Хуваалцах