“Армийн тоглолт-2021” олон улсын цэргийн наадамд оролцох танкны биатлоны багийн сургуулилттай танилцав
“Армийн тоглолт-2021” олон улсын цэргийн наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох танкны биатлоны баг, тамирчдын бэлтгэл, сургуулилттай танилцлаа.
Мэдээллийн алба

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан “Сэлэнгэ-2021" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны төлөвлөлтийн хуралд ОХУ-ын Зэвсэгт хүчнийг төлөөлж ирсэн Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн штабын дарга, хошууч генерал И.Б.Тимофеев, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Л.Онцгойбаярын урилгаар “Армийн тоглолт-2021” олон улсын цэргийн наадамд Монгол Улсыг төлөөлж оролцох танкны биатлоны баг, тамирчдын бэлтгэл, сургуулилттай танилцлаа.
Энэ үеэр хошууч генерал И.Б.Тимофеев “Эх орноо төлөөлөн нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад амжилт хүсье. Танай цэргийн алба хаагчдын эрэмгий, баатарлаг, дайчин чанартайг мэдэж байгаа учир амжилт дагуулна гэдэгт итгэл төгс байна” хэмээн Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчдад урам өгч, амжилт хүслээ.



















