Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Арьсны өвчтэй хүнд үзүүлэх сувилахуйн тусламж, хэсэг газрын эмчилгээний онцлог" сургалт болов

Лавлагаа төв нь мэргэжил арга зүйгээр чиглүүлэн ажиллах үүргийнхээ дагуу, Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Үйлчилгээ үзүүлэгчийн гурван эрх” мэдээлэл, сургалт ба хөгжлийн тасралтгүй ил тод, тэгш байдлаар хангагдсан байх эрхийн хүрээнд

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Арьсны өвчтэй хүнд үзүүлэх сувилахуйн тусламж, хэсэг газрын эмчилгээний онцлог" сургалт болов
"Арьсны өвчтэй хүнд үзүүлэх сувилахуйн тусламж, хэсэг газрын эмчилгээний онцлог" сургалт болов. Зураг: МҮОНРТ

Лавлагаа төв нь мэргэжил арга зүйгээр чиглүүлэн ажиллах үүргийнхээ дагуу, Олон улсын сувилагчдын өдрийг угтан “Үйлчилгээ үзүүлэгчийн гурван эрх” мэдээлэл, сургалт ба хөгжлийн тасралтгүй ил тод, тэгш байдлаар хангагдсан байх эрхийн хүрээнд АӨСҮТөвийн сувилахуйн албанаас АӨСҮТөв дээр 04 сарын 5, 6-ны өдрүүдэд сургалтыг амжилттай зохион явууллаа.

Сургалтад 18 аймаг, нийслэлийн улсын ба хувийн хэвшлийн арьсны өвчний чиглэлээр тусламж үзүүлдэг сувилагч нар хамрагдав.

Сургалтын үйл ажиллагаанд ЭМЯ-ны “Сувилахуйн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Алтанбагана оролцож 2017-2021 онд сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратегийг танилцуулж, сургалтанд оролцогч нартаа сувилахуйн тусламж үйлчилгээний талаар санал бодлоо солилцлоо.

Сургалтад оролцсон сувилагч нар онолын болон дадлагын хэлбэрээр мэдлэгээ дээшлүүлж, арьсны өвчтэй хүнд хийгдэх хэсэг газрын эмчилгээ, сувилгаатай танилцаж, тус төвийн тасаг нэгж, ур чадвар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өрөө, сувилагчийн үйл ажиллагаатай танилцав.

Тус төвийн удирдлагууд болон оролцогчид төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцов.

Тулгамдаж буй олон асуудлаас дараах зөвлөмжийг гаргалаа. Үүнд:

  1. Арьсны сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр сургалтыг жил бүр зохион явуулах

  2. Тус төвөөс сувилахуйн тусламж үйлчилгээнд гаргасан заавар, удирдамжийг холбогдох байгууллагад илгээн батлуулах, хөдөө орон нутаг болон бусад байгууллагуудад таниулж сурталчилах.

  3. Орон нутагт арьсны ортой тасаг байгууллан ажиллах, одоо ажиллаж байгаа тасгийг өргөжүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх талаар тус төв бодлогодоо тусган ажиллах талаар ярилцаж зөвлөв.

Хуваалцах