Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 56 гомдлыг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 56 гомдлыг хянан шалгав
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 56 гомдлыг хянан шалгав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 56 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгав. Өнгөрсөн долоо хоногт 1 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 55 гомдол шалгагдаж байна.Мөн Авлигатай тэмцэх газар 2021 оны 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу 68 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 1 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна. Одоогоор ажиллагаанд 67 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хянагдаж байна.

Хуваалцах