Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Аваргч Робот”-ын тэмцээний зохион байгуулагчийн багт Б.Одхүү орж ажиллажээ

Япон Айчи муж Тоёота хотод “Аврагч Робот”-ын тэмцээн гуравдугаар сарын 25-27 хооронд болж өндөрлөсөн. Энэ тэмцээн нь 1992 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд зорилго нь гамшиг үүссэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аваргч Робот”-ын тэмцээний зохион байгуулагчийн багт Б.Одхүү орж ажиллажээ
“Аваргч Робот”-ын тэмцээний зохион байгуулагчийн багт Б.Одхүү орж ажиллажээ. Зураг: МҮОНРТ

Япон Айчи муж Тоёота хотод “Аврагч Робот”-ын тэмцээн гуравдугаар сарын 25-27 хооронд болж өндөрлөсөн. Энэ тэмцээн нь 1992 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд зорилго нь гамшиг үүссэн үед аврагч нарын ажиллах боломжгүй газруудад судалгаа, тандалт хийх зориулалттай роботуудын тэмцээн юм. Тэмцээний ерөнхий дүрэм нь саадтай замаар явж хаалга онгойлгох хайрцаг дотор камераа оруулж мэдээлэл дамжуулах юм. Тэмцээнд оролцсон багуудаас их мэдээлэл цуглуулж чадсан нь ялагч болдог.

Уг тэмцээний ерөнхий дүрэм өөрчлөгдөхгүй ч жил бүр даалгавар нь өөрчлөгддөг байна. Тиймээс оролцогч багууд жил бүр роботоо хөгжүүлж, сайжруулдаг онцлогтой юм. Энэ удаагийн жилийн тэмцээнд нийт 13 баг оролцсоноос Nexis-R баг тэргүүн байрт орсон байна. Сонирхуулахад, “Аваргч Робот”-ын тэмцээнд Нигатагийн технологийн сургуулийн оюутан Батбаярын Одхүү зохион байгуулагчийн багт орж ажилласан байна. Тус уралдаанд түрүүлсэн роботын бичлэгийг уншигч танд хүргэж байна.

Хуваалцах