Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо ирэх сард тэмдэглэнэ

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо ирэх сард тэмдэглэнэ
Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо ирэх сард тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг 2017 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Монгол Улсын Их Хурал 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 03 дугаар тогтоолоороо Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг баталсан юм. Энэ өдрийг Авлигатай тэмцэх газрын үүсэн байгуулагдсан өдөр хэмээн тогтож, тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойн өдрөө ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх аж. Тухайлбал, авлигатай тэмцэхэд хамтын хүч, оролцоогоо нэгтгэх асуудлаар хувийн хэвшил, хууль хяналт, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн зэрэг салбар бүрийн төлөөллийг оролцуулсан үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах юм байна.

Хуваалцах