Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Улс төр

Австралийн холбооны улсын эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Олон улсын уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн”-ийн хоёр дахь өдөр тус улсын Эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзаж, Монгол Улс болон Австрали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбоотой хамтын ажиллагаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралийн холбооны улсын эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзлаа
Австралийн холбооны улсын эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Олон улсын уурхай ба эрдэс баялгийн бага хурал, үзэсгэлэн”-ийн хоёр дахь өдөр тус улсын Эрдэс баялгийн сайд Маделин Кингтэй уулзаж, Монгол Улс болон Австрали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буйтай холбоотой хамтын ажиллагаа уул уурхайн салбарт өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхиийллээ.

Тус улсын Эрдэс баялгийн сайд Маделин Кинг Геологи, хайгуул, хөрөнгө оруулалтын салбарт Австралийн Гео-шинжлэх ухааны байгууллага зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэн ажиллахаа уулзалтын үеэр мэдэгдсэн. Түүнчлэн Сайд Ж.Ганбаатар Маделин Кинг сайдыг Монгол Улсад өөрийн тааламжтай үедээ айлчлахыг урьсан ба урилгыг таатайгаар хүлээн авсан байна.Эх сурвалж: УУХҮЯ

Хуваалцах