Автомашингүй өдрөөр цахилгаан скүүтэр, суррон мотоциклийн хэрэглээг хориглоно
“Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор өнөөдөр 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.
Мэдээллийн алба

“Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор өнөөдөр 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулна.
Энэ удаагийн автомашингүй өдрийн хувьд биеийн хүчээр жийдэг унадаг дугуй болон тавцант тэшүүр /skateboard/ зэргээс бусад дугуйт хэрэгсэл болох цахилгаан скүүтэр, цахилгаан унадаг дугуй /суррон мотоцикл/ зэргийн хэрэглээг хориглоно.
Мөн автомашины хөдөлгөөн хязгаарлах бүсэд амьдардаг иргэдийг машинаа зогсоолд байршуулахдаа зам хаах цагийн хуваарийг харгалзан үзэхийг зөвлөж байна.
Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


















