Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгааллаа

Нийт дуудлагын 31 нь обьектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 нь үер, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгааллаа
Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгааллаа. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.08.10-2026.08.16) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 59 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 21 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 31 нь обьектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 1 нь үер, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах