Азийн хөгжлийн банкны төслийн багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхийг бэхжүүлэх” төслийн зөвлөх үйлчилгээний багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Уулзалтаар төслийн техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлж буй боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, сургууль, цэцэрлэгийн барилгын хэрэгцээг тодорхойлох, түүнд нийцүүлэн барилга төлөвлөлтийг тодорхойлох ажлын үе шат, мэдээллийн системийн талаар мэдээлэл солилцов.

Төслийн хүрээнд одоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын мэдээлэлд үндэслэн барилга төлөвлөлтийг тодорхойлох тогтолцоог сайжруулах юм гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.