Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлогдлоо
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн өнөөдөр 14.00 цагт хэлэлцэхээр зарласан.
Мэдээллийн алба

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн өнөөдөр 14.00 цагт хэлэлцэхээр зарласан. Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны 11:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Хэргийг эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны гадаа өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ний орой тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан. Хэргийн гол холбогдогч, тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал юм.


















