Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Б.Ононхангай: Уурхайчдын ажлын хоногийг уртасгаж, сунгаж ажиллуулаад байгаа нь хүний эрхийг маш ихээр зөрчиж байгаа хэрэг

“Уул уурхай хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Баасанжав овогтой Ононхангайтай ярилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
Б.Ононхангай: Уурхайчдын ажлын хоногийг уртасгаж, сунгаж ажиллуулаад байгаа нь хүний эрхийг маш ихээр зөрчиж байгаа хэрэг
Б.Ононхангай: Уурхайчдын ажлын хоногийг уртасгаж, сунгаж ажиллуулаад байгаа нь хүний эрхийг маш ихээр зөрчиж байгаа хэрэг. Зураг: МҮОНРТ

“Уул уурхай хөгжлийн тэмүүлэл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Баасанжав овогтой Ононхангайтай ярилцлаа.

-Та уул уурхайн салбартай маш ойр ажилладаг хүн. Өнөөдөр манай уурхайд Таны сэтгэлийг зовоосон ямар асуудал байна?

-Уул уурхайд сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлын талаар эрх мэдэлтнүүдэд үгээ хэлж, сүүлийн гурван жил энэ чиглэлд дагнан ажиллалаа. Миний ажиллаж байгаа үндсэн шугам бол үлйдвэрчний эвлэл, уурхайчдын ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа асуудлыг даруй шийдвэрлэхийг зорьж ажиллаж байгаа. Ингэж ажиллах явцад хамгийн их анхаарал татсан, хүний эрх зөрчиж байгаа асуудал бол уурхайчдын ажлын горим буюу Ростероор ажилдаа гардаг явдал.

Монгол улсад уурхайчдын ажлын гарааг зохицуулах хууль, дүрэм журам гэж яг барих эрх зүйн акт байхгүй. Тиймээс уурхайд ажиллагсад өөрсдийн ажлын онцлог болон тухайн байгууллагынхаа дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан хоногуудаар нь ажилладаг. 28/14 ростертой, 14/7 ростертой, 20/10, 60/30 гээд янз бүрийн олон хоногоор ажилладаг. Яг энэ журмаараа явахаар 28 хоног уурхайн талбар дээрээ ажиллаад 14 хоног гэртээ амардаг. Эндээс ажлын хоног урт амралт богино гэдэг нь харагдана. Ийм нөхцөл байдал ганцхан уул уурхайд биш барилгын зам ангиуд дээр ч ийм дүр зургаар ажиллаж байгаа. Ингэж ажлын хоног урт амралт нь богино байгаа нь маш олон талын сөрөг нөлөөтэй. Хамгийн гол нь гэрээсээ олон хоног хол байсан хүмүүсийн гэр бүлийн харилцаанд маш их сөрөг үр дагавар гардаг. Ер нь бол шуудхан хэлэхэд уурхай дагасан гэр бүл салалт сүүлийн жилүүдэд маш их өссөн. Энэ бол байж боломгүй бас хүний эрхэнд маш харш үзүүлэлт, нөгөө талаас тухайн ажилчны эрүүл мэндэд ямар их сөрөг нөлөө үзүүлж байгааг ажил олгогч огт тооцохгүй байгаа мэт дүр зураг нийтлэг байгаа нь хамгийн их нийтлэг, сэтгэл зовоосон асуудал.

-Та бүхэн яг хэзээнээс эхлэн энэ асуудалд анхаарлаа хандуулав?

Одоогоос 3 жилийн өмнөөс эхлээд энэ саналаа бол хөдөлмөрийн тухай хуулийн шинэ саналд оруулчихсан монгол үйлдвэрчний холбоогоор дамжуулаад хууль тогтоогч нарт хүргүүлсэн.

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлээр дамжуулан 3500 уурхайчны гарын үсэгтэйгээр хүсэлтээ тавьсан. Ингээд шат дамжлагаар дамжин явсаар байгаа УИХ-ын холбогдох байнгын хороон дээр хэлэлцээд уурхайчдын ажил амралтын хугацааг 14/14 гэх саналын томьёоллоор дэмжсэн.

-Энэ цар тахлын үед уурхайчдын цалин хангамжийг хэрхэн зохицуулж байгаа бол. Урт хугацаагаар сунаж ажилласан ажилчдынх нь цалин хөлс ямар байдгийг сонирож байна?

-Уурхайчдын ингэж урт цагаар ажиллуулж болохгүй. Энэ тал дээр анхаарч ажиллаарай гэх саналаа манай зүгээс УОК, Засгийн газарт хүргүүлж байсан. Зөвхөн ажлаа бодоод уурхайчдыг урт цагаар олон хоногоор ажиллуулж байгаагийн ард хүний эрс зөрчөөд байгаа юм. Хүнд хортой, аюултай нөхцөлд 12 цагаар ажилладаг уурхайчид маань энэ олон хоног ажиллаад ирэхээр энэ нь эрүүл мэндэд нь маш сөрөгөөр нөлөөлж ядаргаанд орж ядарсан уурхайчид аюул осол аваарт орох асуудал их үүсч байгаа. Түүнчлэн ар гэрээсээ хол олон хоног ажиллаж байгаа уурхайчид сэтгэл санааны хувьд тайван биш болж, тогтворгүйтээд ар тйишээ санаа зовоод ирэхээр тэдний дархлаа унана. Биеийн дархлаа унахаар эрсдэл мэнддээ нөхөш болзошгүй хохирол амсах аюултай. Энэ асуудлыг сэтгэл эмзэглэн дээд газруудад удаа дараа хэлсээр, сануулсаар байсан атал уурхайчдыг огт тоолгүй сунатал нь ажиллуулсаар байгаа нь харамсалтай.

О.Бадамсүрэн

Хуваалцах