Лондонд IE TRAM цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлжээ
Мэдээллийн алба

Их Британийн нийслэл Лондон хот нийтийн тээврийн автобусны паркийг цахилгаанжуулах ажлын хүрээнд 100 хувь цахилгаан автобусыг ашиглалтад оруулжээ.
Тус хотод 20 ширхэг 12 метрийн IE TRAM автобусыг худалдан авч, Go-Ahead London операторын Route 358 чиглэлд ажиллуулж байна.
Уг чиглэл нь Лондонгийн өмнөд хэсгийн Crystal Palace–Orpington хооронд үйлчилдэг бөгөөд IE TRAM нь Их Британид анх удаа ашиглагдсан юм.
IE TRAM автобус нь трамвайтай төстэй орчин үеийн хийцтэй боловч төмөр зам шаарддаггүй, энгийн автобусны замын сүлжээгээр зорчдог. Тус автобус нь дуу чимээ, чичиргээ багатай, утааны ялгаралгүй бөгөөд зорчигчийн хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах шийдлүүдтэй. Лондонд ашиглаж буй загварын урд хэсэг нь Transport for London-ийн 2024 оны явган зорчигчийн аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн хийгдсэн байна.
Лондоны туршлага нь цахилгаан автобусны паркыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ маршрутын төгсгөлд өндөр хүчин чадлын хурдан цэнэглэгч суурилуулж, урт хугацааны тасралтгүй үйлчилгээг хангах opportunity charging буюу явцын цэнэглэлтийн загварыг хотын нийтийн тээвэрт нэвтрүүлсэн жишээ болж байна.


















