Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бага насны хүүхдээр шил, лааз түүлгэж байна

Нийслэлийн хэмжээнд эцэг, эхийн хараа хяналт сул 200 гаруй хүүхэд байдаг гэх судалгаа бий.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага насны хүүхдээр шил, лааз түүлгэж байна
Бага насны хүүхдээр шил, лааз түүлгэж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд эцэг, эхийн хараа хяналт сул 200 гаруй хүүхэд байдаг гэх судалгаа бий. Тэд эцэг, эхтэй боловч ихэвчлэн ар гэрийн ядуу амьдрал, аав, ээжийн архины хамаарлаас болж, гудамжинд лааз шил түүх, томоохон зах худалдааны төвүүдэд ажиллах зэргээр хөдөлмөр эрхэлдэг. Тэдний төлөөлөл шил түүж яваа нэг хүүтэй манай сэтгүүлчид уулзаж ярилцсан байна.

Ганц энэ хүүгээр тогтохгүй ийм амьдралтай 200 гаруй хүүхэд нийслэлд байна. Харин тэдний зарим нь хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байгааг дээрх жишээ баталж байна. Тэгвэл үүнд, Хүүхдийн төлөө үндэсний газар болон хүүхэд, гэр бүл хөгжлийн төвүүд хэрхэн анхаарч байна вэ. Дэлгэрэнгүйг МҮОНР-ийн 18:00 цагийн “Тусгал” мэдээллийн шууд хөтөлбөрөөс хүлээн авч сонсоорой.

Хуваалцах