Байлдаан зохион байгуулах үеийн захирагч, штабын ажил гарын авлага боловсрууллаа
Энэхүү гарын авлага нь үндсэн байлдааныг зохион байгуулах үеийн захирагч, штабын ажлын агуулгыг баримтлан шаардлагатай өөрчлөлтүүдийг тусгаснаас гадна олон улс тэр дундаа АНУ-ын армийн цэргийн шийдвэр гаргах ажлын практик зөвлөмжийг өгөхийг эрмэлзсэн.
Мэдээллийн алба

ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсээс Байлдааныг зохион байгуулах үеийн захирагч, штабын ажил гарын авлагыг эмхэтгэн боловсруулж Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын оюуны хэрэгцээнд хүргээд байна. Энэхүү гарын авлага нь үндсэн байлдааныг зохион байгуулах үеийн захирагч, штабын ажлын агуулгыг баримтлан шаардлагатай өөрчлөлтүүдийг тусгаснаас гадна олон улс тэр дундаа АНУ-ын армийн цэргийн шийдвэр гаргах ажлын практик зөвлөмжийг өгөхийг эрмэлзсэн.
Эл гарын авлага нь Зэвсэгт хүчний цэргийн удирдлагын байгууллага, нэгтгэл, анги, салбарын бүтэц, зохион байгуулалт болон тэдгээрийн удирдлагын техник хэрэгслийн хангалтын байдлыг харгалзан үндэсний цэргийн урлагийн штабын албаны дүрэм, зааврыг боловсруулах суурь өгөгдөхүүн болох юм.
Түүнчлэн Зэвсэгт хүчний офицер, ахлагч нар гарын авлагыг штабын бэлтгэлдээ бүтээлчээр ашиглаж, байлдааныг зохион байгуулах үеийн штабын ажлын мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэхийг хүсч байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


















