Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Байлдагч харуулын байраа орхиж, ОХУ-ын хил давжээ

Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.В энэ сарын 30-нд харуулын байрлалаа орхиж, морьтойгоо алга болжээ. Албан бус эх сурвалжууд дээрх байлдагчийг цэргийн албанаас оргосон гэж үзэж байгаа юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байлдагч харуулын байраа орхиж, ОХУ-ын хил давжээ
Байлдагч харуулын байраа орхиж, ОХУ-ын хил давжээ. Зураг: МҮОНРТ

Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Ц.В энэ сарын 30-нд харуулын байрлалаа орхиж, морьтойгоо алга болжээ. Албан бус эх сурвалжууд дээрх байлдагчийг цэргийн албанаас оргосон гэж үзэж байгаа юм.

Байлдагч В өнгөрсөн оны аравдугаар сард Завхан аймгийн Асгат сумаас цэргийн албанд татагдаж ирсэн, 19 настай, урьд нь чөлөө хүсч байгаагүй аж. Эрлийн явцад байлдагч ОХУ-ын хил давсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар хойд хөршийн талд мэдэгдэж, хамтарсан эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

Хуваалцах