Байшин, орон сууцны туршилтын тооллого Дорнод аймагт эхэллээ
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны туршилтын тооллогыг зохион байгуулах тухай Улсын комиссын тогтоол батлагдсан.
Мэдээллийн алба

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны туршилтын тооллогыг зохион байгуулах тухай Улсын комиссын тогтоол батлагдсан.
Үүний хүрээнд туршилтын тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ. Байшин, орон сууцны туршилтын тооллогын мэдээлэл цуглуулалтыг энэ сарын 10-16-нд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт зохион байгуулсан бол маргааш буюу 10 дугаар сарын 24-нөөс 30-н хүртэл Дорнод аймгийн Хэрлэн, Сэргэлэн сумдад зохион байгуулахаар ажиллаж байна.
Өнөөдөр Дорнод аймагт түр товчоо болон тоологчийн сургалтыг зохион байгууллаа. Туршилтын тооллогоор Байшин, орон сууцны тооллогын зохион байгуулалт, тооллогын ажлын удирдамж, асуулга, аргачлал, тооллогын нэгжийн хуваарилалт болон мэдээлэл боловсруулалтыг туршиж гарч болзошгүй алдаа, эрсдэл, хүндрэлийг тодорхойлж, үндсэн тооллогын бэлтгэл ажлыг хангах юм.



















