Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах зохицуулалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ
Банкны нэг хувийн шимтгэлтэй холбоотой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Ариунаагийн нэхэмжлэлтэй “Голомт банк” ХХК-д холбогдох зээлийн гэрээний зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэл суутгах зохицуулалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр хэлэлцлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлийг хангаж байна гэж үзэж, уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүх

Хуваалцах