Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Борнуур суманд ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хөгжил" төслийн талаарх иргэдтэй хийх уулзалт Төв аймгийн Борнуур суманд эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Борнуур суманд ажиллаж байна
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Борнуур суманд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газраас баталсан "Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хөгжил" төслийн талаарх иргэдтэй хийх уулзалт Төв аймгийн Борнуур суманд эхэллээ.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон яамны холбогдох газрын дарга нар, Төв аймгийн ЗДТГ, ГХБХБГ-ын төлөөлөл оролцож байна.

"Сумын хөгжил-Инженерийн дэд бүтэц төсөл"-ийг 18 аймгийн 59 суманд хэрэгжүүлэх юм.

Төслийг хэрэгжүүлэхэд тухайн суманд амьдарч байгаа иргэд, ашиглалтыг нь авч явах орон нутгийн удирдлагуудын оролцоо, санал чухал учир иргэдтэй уулзаж, төслийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонсож байна.

Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах