Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Барилгын төслүүдэд ажиллах ажиллагсдын 30 хүртэлх хувьд эмэгтэйчүүдийг ажиллуулна

Барилга, хот байгуулалтын яам, Монголын Мянганы сорилын сан хооронд өнөөдөр санамж бичиг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгын төслүүдэд ажиллах ажиллагсдын 30 хүртэлх хувьд эмэгтэйчүүдийг ажиллуулна
Барилгын төслүүдэд ажиллах ажиллагсдын 30 хүртэлх хувьд эмэгтэйчүүдийг ажиллуулна. Зураг: МҮОНРТ

Барилга, хот байгуулалтын яам, Монголын Мянганы сорилын сан хооронд өнөөдөр санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт барилгын салбарын бодлогын баримт бичгүүдэд жендэрийн тэгш байдлыг хангаж, хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг тус салбарт 30 хүртэл нэмэгдүүлэх асуудлууд тусчээ.

Тодруулбал эмэгтэйчүүд барилгын салбарын үйлчилгээ, арын албанд бус эрэгтэйчүүдийн нэгэн адил мэргэжлийн ажлыг эрхлэх нөхцлийг сайжруулж дэмжих юм байна.

Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах санамж бичигт Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга C.Магнайсүрэн, Монголын Мянганы сорилтын сангийн Гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл нар гарын үсэг зурлаа.

Тус арга хэмжээний үеэр Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Жендэрийн орон тооны бус салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, ахлах шинжээч А.Лхамсэржид “Барилгын салбар дахь жендэрийн тэгш байдлыг хангах нь" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

"Монголын Мянганы сорилтын сангийн зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр тус сангийн Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал А.Отгончимэг илтгэл тавилаа. Түүнчлэн "Барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хэрэгжүүлж буй сайн туршлагууд", “мэргэжилтнийг чадавхжуулснаар дулаан хангамжийн үр ашиг дээшилж, хэмнэлтийг бий болгох нь”, Жендэрийн шаардлагыг хэрэгжүүлж буй бодит туршлагаас” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогч байгууллагууд санал солилцлоо.

Эх сурвалж: БХБЯ

Хуваалцах