Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймагт усанд автсан хашаа, байшингийн усыг соруулж байна

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долоодугаар сарын 18-ны 22:40 цагаас эхлэн 20 минут орчим орсон түр зуурын усархаг борооны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймагт усанд автсан хашаа, байшингийн усыг соруулж байна
Баян-Өлгий аймагт усанд автсан хашаа, байшингийн усыг соруулж байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долоодугаар сарын 18-ны 22:40 цагаас эхлэн 20 минут орчим орсон түр зуурын усархаг борооны улмаас Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан байна.

Дуудлагыг мөн өдрийн 23:00 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нийт 55 айлын хашаа, байшин усанд автсан байсны усыг соруулан гаргах арга хэмжээ авч ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах