Баянзүрх цус цуглуулах төв нөгөөдөр ажиллана
Цус сэлбэлт, судлалын үндэсний төв сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гарагт Баянзүрх цус цуглуулах төвд доноруудаас цус цуглуулах юм байна.
Мэдээллийн алба

Монгол Улс жил бүрийн 1 дүгээр сарын 3-ныг “Цусны донорын үндэсний өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ хүрээнд “Цусны донорын үндэсний өдөр”-ийг энэ сарын 3-нд 7 дахь жилдээ тэмдэглэсэн билээ.
Түүнчлэн Цус сэлбэлт, судлалын үндэсний төв сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гарагт Баянзүрх цус цуглуулах төвд доноруудаас цус цуглуулах юм байна.
Энэ сарын хоёр дахь долоо хоногийн бямба гараг нөгөөдөр буюу энэ сарын 14-нд тохиож байгаа бөгөөд Баянзүрх цус цуглуулах төв 09:00-13:00 цагийн хооронд доноруудаас, иргэдээс цус авах аж.
Ташрамд дуулгахад, Цусаа хандивлахад харшлах өвчин, эмгэггүй 17-60 насны иргэд /50 кг-аас бага жинтэй эмэгтэйчүүд цусаа хандивлах боломжгүй/ сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэх боломжтой бөгөөд нэг удаа бусдад хандивласан 350-400 мл цус гурван хүний амь авардаг.


















