БНХАУ-ын ЭСЯ-наас Э.Энхриймаагийн төсөлд 100 мянган юань хандивлажээ
хариу захидал болон хандивыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Шин Хаймин маргааш гардуулж өгөх аж.
Мэдээллийн алба

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан мисс Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн сайн дурын ажил тасралтгүй зохион байгуулсан. Тэрбээр сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлж, НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюань хатагтайд хандаж, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидал илгээжээ. Харин урд хөршийн тэргүүн хатагтай Пэн Лиюань мисс Э.Энхриймаад хариу захидал илгээж “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжсэнээс гадна БНХАУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-наас 100 мянган юаны тусламж үзүүлэхээр болжээ.
Дээрх хариу захидал болон хандивыг БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Шин Хаймин маргааш гардуулж өгөх аж.



















