Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ Умард Солонгос руу экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүллээ

Өнөөдөр Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэрлэл, эрчим хүчний яам Умардад экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүлсэн тухай мэдээлэл байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ Умард Солонгос руу экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүллээ
БНСУ Умард Солонгос руу экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэрлэл, эрчим хүчний яам Умардад экспортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтыг өргөжүүлсэн тухай мэдээлэл байна. "Ренхап" агентлагийн дамжуулснаар Умард Солонгосын пуужингийн туршилтын хариуд Өмнөдийнхөн ийм арга хэмжээ авч буй юм байна.

Өмнөд Солонгосын худалдаа, аж үйлдвэрлэл, эрчим хүчний яам цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглаж болзошгүй 89 материал, пуужингийн хөтөлбөрт ашиглах болох 41 материалыг Умард Солонгост экспортлохыг хориглоод байна. Мөн цахилгаан соронзон долгионыг сарниулагч материалууд, нисэхийн техник бүтээхэд ашиглах металл хайлуулагчид, төхөөрөмжүүдийг хоригийн жагсаалтад оруулжээ.

Хуваалцах