Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын 90 хоногийн аяллын визийн журамд өөрчлөлт ороогүй

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БНСУ руу 90 хоногийн хугацаатай зорчих аяллын визийн журамд өөрчлөлт орлоо гэх мэдээлэл цацагдаад байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын 90 хоногийн аяллын визийн журамд өөрчлөлт ороогүй
БНСУ-ын 90 хоногийн аяллын визийн журамд өөрчлөлт ороогүй. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр БНСУ руу 90 хоногийн хугацаатай зорчих аяллын визийн журамд өөрчлөлт орлоо гэх мэдээлэл цацагдаад байгаа. Харин Солонгос улсын ЭСЯ-нд виз мэдүүлэх эрх бүхий байгууллагаас журамд ямар нэг өөрчлөлт ороогүй гэдгийг хэллээ. Өөрөөр хэлбэл, гурван жилийн өмнөөс мөрдөгдөж эхэлсэн журам хэвээрээ байгаа аж.

Сарын 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа сүүлийн зургаан сарын турш тасралтгүй төлсөн бол банкинд мөнгө байршуулахгүй байх нөхцөл хэвээрээ байгаа. МөнБНСУ-д хувиараа бизнес эрхлэгч болон нийгмийн даатгал төлөөгүй иргэд таван сая төгрөг банкинд байршуулж байгаа. Харин тэтгэврийн насны виз хүсэгчид банкинд заавал барьцаа хөрөнгө байршуулах шаардлагагүй ажээ.

Хуваалцах