Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Улс төр

БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны гэргий Ким Хе Гён нар “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо. Зочид музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнд хүндэтгэл үзүүлж, Монголын эрт…

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны гэргий Ким Хе Гён нар “Чингис хаан” Үндэсний музейд зочиллоо.

Зочид музейн Хүндэтгэлийн өргөөн дэх Их шүтээнд хүндэтгэл үзүүлж, Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхим, Их хааны өргөөнд зочлон, Монголын түүх, соёлын өвтэй танилцлаа.

Мөн “Мөнгөн мод” танхимд зочлон, “Торго” салоны үйлдвэрлэсэн монгол үндэсний хувцас хэрэглэгдэхүүн, үзүүлбэр, “Монгол дархан-Адууны соёл” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо.


Хуваалцах