Боловсролын салбарт дагалдан сургагч гэсэн хос сургалтыг нэвтрүүлэх шаардлагатай байна
Шинээр ажил хайгчид ажил олгогчийн эхний тавьсан шаардлагад нийцдэггүй.
Мэдээллийн алба

Боловсролын салбарт дагалдан сургагч гэсэн хос сургалтыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Шинээр ажил хайгчид ажил олгогчийн эхний тавьсан шаардлагад нийцдэггүй.
Ихэнхдээ тухайн ажлын талбарт туршлага хуримтлуулсан байх ёстой гэсэн шаардлагад тэнцдэггүй гэж судлаач н.Монголмаа хэллээ.
Хөдөлмөрийн зах зээлд 2018 онд 75 мянган ажлын байр бий болсноос 45 мянган ажлын байранд иргэд зуучлуулсан байна. Үүний цаана одоо 20 мянган ажлын байр эзнээ хүлээж байна.


















