Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боловсролын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Сүхбаатар аймгийн Боловсрол, соёлын газраас тус салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боловсролын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө
Боловсролын салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Боловсрол, соёлын газраас тус салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд 16 сургууль, 23 цэцэрлэг, аймгийн "Угсаатны зүйн музей", "Нийтийн номын сан", сумдын соёлын төвийн дарга, эрхлэгч, захирлууд оролцлоо. Нийт хүн амын 30 гаруй хувь буюу 18 мянган иргэн ажилладаг томоохон салбарт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил нэлээд хийгдэж, 2008 онд 33 боловсролын байгууллага үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр аймгийн хэмжээнд 41 байгууллага ажиллаж байна.

Зөвхөн 2013-2015 онд гэхэд 4 сургууль, 1 дотуур байр, 4 цэцэрлэгийг 11868.3 сая төгрөгийн хөрөнгөөр шинээр байгуулж ашиглалтад оруулсан юм. Ингэснээр сурч боловсрох, ажиллах суурь нөхцөл бүрэн хангагдаж, боловсролын чанарын шинэчлэлтэд анхаарч ажиллах боломж бүрдэж байгааг салбарынхан онцолж байна.

Түүнчлэн 2013 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролыг дэмжигч сум, сургууль, байгууллагыг шалгаруулан, “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”, “Математик” дэд хөтөлбөр боловсруулан ажилласан. Мөн Зүүн бүсийн математик, сэтгэх чадвар, физикийн олимпиадыг аймагтаа зохион байгуулж, инженерийн боловсролын суурь болох математикийг дэмжин ажилласнаар Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт дүнгээрээ улсад анх удаа 3-р байрт, математикаар 7-р байр, монгол хэлээр 3-р байрт жагссан амжилтыг үзүүлээд байгаа юм. Цаашид ч энэ амжилтаа хадгалан, ахиулахын төлөө хичээн ажиллах хэрэгтэйг зөвлөгөөний үеэр ярьж байлаа.

Хуваалцах