Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Боом өвчний хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 7 хүртэл үргэлжлүүлнэ

Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Жаргалант, Буянт сумдад гарсан хүн, малын гоц халдварт боом өвчний хорио цээрийн дэглэм, түүнд тавигдаж байгаа хяналтын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Боом өвчний хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 7 хүртэл үргэлжлүүлнэ
Боом өвчний хорио цээрийн дэглэмийг есдүгээр сарын 7 хүртэл үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Жаргалант, Буянт сумдад гарсан хүн, малын гоц халдварт боом өвчний хорио цээрийн дэглэм, түүнд тавигдаж байгаа хяналтын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах хууль, Хүн, малын эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Жаргалант, Буянт сумдын нутаг дэвсгэрт гарсан хүн, малын гоц халдварт боом өвчний хорио цээрийн дэглэм, хязгаарлалтын дэглэмийг 2018 оны есдүгээр сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, хүн, малын бөөгнөрөл бий болгохгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

Мөн хүн, малын гоц халдварт боом өвчний хяналтын постуудын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ариутгалын эсгийг шинэчилж, постын зориулалт бүхий гэр, майхныг тохижуулан, хөдөлгөөнт постуудын техник хэрэгслийг нэмэгдүүлж, боом өвчний голомтын бүсэд оршин сууж байгаа айл өрхөд эрүүл ахуйн болон хүнсний тусламж үзүүлэхээр боллоо.

Түүнчлэн Жаргалант, Буянт сумын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг есдүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хойшлуулахаар болж, БСШУСЯ-нд саналыг хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хуваалцах