Борнуур, Жаргалант суманд 24 цагийн суурин болон хөдөлгөөнт хяналтыг хийж байна
Автотээврийн үндэсний төв хамтран Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын нутаг дэвсгэрт 24 цагаар суурин болон хөдөлгөөнт хяналт шалгалтыг хийж байна.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан "Ургац-2016" нэгдсэн арга хэмжээний хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг бүртгэлжүүлэх зорилгоор Замын цагдаагийн газар, Автотээврийн үндэсний төв хамтран Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын нутаг дэвсгэрт 24 цагаар суурин болон хөдөлгөөнт хяналт шалгалтыг хийж байна.
Эрхэм жолооч та орон нутгийн замд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоорой!!!


















