Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУИС-ийн багш, ажилчидтай уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр МУИС-ийн багш, ажилчидтай уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУИС-ийн багш, ажилчидтай уулзлаа
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУИС-ийн багш, ажилчидтай уулзлаа. Зураг: МҮОНРТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа өчигдөр МУИС-ийн багш, ажилчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд салбарын сайд, Монгол Улсын хөгжилд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг их, харин боловсролын салбарын хөгжилд улсын ууган их сургууль МУИС, энд ажиллаж буй багш судлаачид, эрдэмтэн профессоруудын гүйцэтгэх үүрэг их болохыг онцлон дурдаад тэдний санаа бодлыг нээллтэй сонсч удирдлагуудад зарим чиг үүргийг өглөө.

75 жилийн түүхтэй үндэсний хэмжээний их сургууль цаашид сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох, дээд боловсролын орчинд хийгдэж буй шинэчлэлийн манлайлагч түүчээ нь байх, сургуулийнхаа хөгжлийн ирээдүйг багш, эрдэмтэн судлаачдынхаа оролцоотойгоор тодорхойлох, сургуулийн дотоод үйл ажиллагааныхаа менежментийг сайжруулахад удирдлагын зүгээс анхаарч ажиллах зэрэг үүрэг, зөвлөмжүүдийг өглөө.

Хуваалцах