Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ

Иймд орон нутгаас хотыг зорих оюутан залуусыг 9 дүгээр сарын 1-нээс хойш ирэхийг зөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ
Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Цэцэрлэг, сургууль орон даяар 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ. Зөвхөн хотын төвийн 70 сургууль, 60 цэцэрлэгийн бүртгэл, бэлтгэл ажлууд цахимаар явагдана. Нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт өчигдөр өглөө зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. COP-ийн арга хэмжээ зохион байгуулагдах бүсийн цэцэрлэг, сургууль 9 дүгээр сарын 1-ндээ хичээл эхэлнэ.
Мэргэжлийн боловсролын сургууль, политехникийн коллеж, их сургууль, коллежийн танхимын хичээл 9 дүгээр сарын 14-нөөс эхэлнэ. Иймд орон нутгаас хотыг зорих оюутан залуусыг 9 дүгээр сарын 1-нээс хойш ирэхийг зөвлөж байна" гэж мэдэгдлээ.

Хуваалцах