Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бураатын даваагаар тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт их хэмжээний цас орсноос төөрсөн, зам харагдахгүй байна гэсэн хоёр дуудлага бүртгэгджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бураатын даваагаар тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ
Бураатын даваагаар тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт их хэмжээний цас орсноос төөрсөн, зам харагдахгүй байна гэсэн хоёр дуудлага бүртгэгджээ.

Өнгөрсөн шөнө Ховд болон Баян-Өлгий аймгийн зүүн хэсгийн ихэнх нутгаар их хэмжээний цас орж хоножээ. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант, Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн, Дөргөн зэрэг сумдын нутгаар их цас орсон байна.

Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар Өлгий хот, Ногооннуур, Дэлүүн, Булган, Буянт зэрэг ихэнх нутгаар цас үргэлжлэн орж байна.

Үүний улмаас Ховд-Өлгий чиглэлийн Бураатын даваанд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ.

Замын цасыг цэвэрлэхээр замчин болон ачигч нар ажиллаж байна. Баян-Өлгийн аймгийн Онцгой байдлын газрын дуудлага хүлээн авагч н.Янжиндуламын ярианд анхаарлаа хандуулъя.

Mongolian National Radio · Бураатын даваагаар тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ

Хуваалцах