Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Нийгэм

Бусдыг орцонд зодож, дээрэмдсэн хоёр этгээдийг шуурхай илрүүлж баривчиллаа

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бусдыг орцонд зодож, дээрэмдсэн хоёр этгээдийг шуурхай илрүүлж баривчиллаа
Бусдыг орцонд зодож, дээрэмдсэн хоёр этгээдийг шуурхай илрүүлж баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 16-нд 00:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд иргэн Д 165-170 см өндөртэй, 40-45 орчим настай хоёр эрэгтэй хүнд зодуулж, эд зүйлсээ дээрэмдүүлсэн хэрэг гарчээ. Энэ хэргийн дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, 37 настай, эрэгтэй Х, 40 настай, эрэгтэй Б нар бүлэглэн дээрх хэргийг үйлдсэнийг олж тогтоон дайчлан баривчиллаа.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байжээ.

Уг хэрэгтэй холбогдуулан иргэдийг гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах