Бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар рентгений оношилгооны бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээ
Мэдээллийн алба

Бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар рентгений оношилгооны бөөр, шээс ялгаруулах замын тодосгогчтой шинжилгээ (бөөрний ялгаруулах үйл ажиллагаа, гистеросалфингографи, шодойн хөндүүлэг бие, шээдэг сүв, шээлгүүр өгсүүлэх, уруудуулах, цистография)-г 45 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна."Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт"https://emd.gov.mn/legals/259Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-уудhttps://emd.gov.mn/news/315Эх сурвалж: ЭМДЕГ


















