Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчид ТОСК-д шаардлага хүргүүлнэ

“Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчдын төлөөлөл "Төрийн орон сууцны корпораци", гүйцэтгэгч компани, оршин суугчид хамтарсан ажлын хэсэг байгуулж, тухайн асуудалд юунаас үүсэж буйг тодорхойлж хамтдаа шийдье"

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчид ТОСК-д шаардлага хүргүүлнэ
“Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчид ТОСК-д шаардлага хүргүүлнэ. Зураг: МҮОНРТ

“Буянт-Ухаа-1” хорооллын оршин суугчдын төлөөлөл "Төрийн орон сууцны корпораци", гүйцэтгэгч компани, оршин суугчид хамтарсан ажлын хэсэг байгуулж, тухайн асуудалд юунаас үүсэж буйг тодорхойлж хамтдаа шийдье" гэсэн утга бүхий шаардлагыг Төрийн орон сууцны корпорацид хүргүүлэхээр боллоо. Тодруулбал, тус хороолол ашиглалтад орсон цагаасаа л хана нь мөөгөнцөрдөх, чийг татах, бие засах газраас эвгүй үнэр үнэртэх, зэвтэй ус гоожих зэрэг асуудал үүсэж эхэлжээ.

“Тухайн үед оршин суугчид бид энэ асуудлаар гүйцэтгэх компаниудад хандаж байсан бөгөөд зарим асуудлыг л шийдэж өгсөн. Гэтэл сэрүүн орж эхлэхэд мөөгөнцөрдөх, чийг татахаас гадна дийлэнх айлын халаалт муу ирэх болсон. Тиймээс оршин суугчид гарын үсгээ цуглуулан энэ асуудлыг шийдэж өгөх хүсэлтийг бид Төрийн орон сууцны корпорацид хүргүүлэхээр болсон” гэж оршин суугчдын төлөөлөл мэдээллээ. Тухайн хороолол 1760 өрхтэй бөгөөд гурван хоногийн дотор 86 иргэн уг шаардлагад гарын үсэг зураад байна.

Хуваалцах