Чикаго орчмын монголчуудын сар шинийн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
АНУ-ын Чикаго орчмын монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Чикаго орчмын монголчуудын Цагаан сарын хүндэтгэлийн арга хэмжээ 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.
Мэдээллийн алба

Хүндэтгэлийн арга хэмжээнд Консул Т.Батцэцэг оролцон үг хэлж, сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв. Хүчит бөхийн барилдаанд 16 бөх барилдсанаас чөлөөт бөхийн ОУМ, гавьяат тамирчин Бэхбаяр түрүүлж, залуу бөх н.Энхбаатар үзүүрлэлээ.
"Гийнгоо", Хуурчийнхан", "Тэнгэр хуур" сургалтын төв, "Монгол мэдлэг" сургуулийн сурагчид болон Чикаго хот орчимд амьдарч буй бусад уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн дээжээс толилуулав.
Арга хэмжээний үеэр түүнчлэн шагайн харвааны үзүүлэн тоглолт болж, хүүхэд залуучуудад шагай харвах техникийг заав. Мөн оролцсон хүүхэд багачуудын дунд танин мэдэхүйн "АХА" тэмцээн зоин байгуулагдсан байна.