Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна

Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна
“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” цогц арга хэмжээг зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм.

САЛБАР ХУРАЛДААНУУДЫГ:

- “Монголын түүх, угсаатны судлал”,

- “Монгол хэл, уран зохиол судлал”,

- “Монголчуудын соёлын ертөнц”,

- “Монголчууд ба гадаад ертөнц”,

- “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.

Цогц арга хэмжээнд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордонд болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах