Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Чөлөөлсөн газарт 240 хүүхдийн ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөл барина

Нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чөлөөлсөн газарт 240 хүүхдийн ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөл барина
Чөлөөлсөн газарт 240 хүүхдийн ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөл барина. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгах шийдвэр гарсан.

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хороо, 17-р цэцэрлэгийн баруун талын зөвшөөрөлгүй 21 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийлээ.

Энэхүү чөлөөлсөн газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 240 хүүхдийн ортой 17-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барина.

Цэцэрлэгийн өргөтгөл барих гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК шалгарсан бөгөөд энэ амралтын өдрөөс барилгын ажлаа эхлүүлнэ гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Хуваалцах