Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

COP17: Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг танилцуулах ажиллагаа болно

COP17-ын Ногоон бүсэд “Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, экосистемийн үйлчилгээ” арга хэмжээ наймдугаар сарын 22-нд зохион байгуулагдана.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COP17: Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг танилцуулах ажиллагаа болно
COP17: Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнийг танилцуулах ажиллагаа болно. Зураг: МҮОНРТ

COP17-ын Ногоон бүсэд “Монголын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэн, экосистемийн үйлчилгээ” арга хэмжээ наймдугаар сарын 22-нд зохион байгуулагдана.

Арга хэмжээний үеэр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутаг, тэдгээрийн экосистемийн үнэ цэн, байгаль болон хүний амьдралд үзүүлдэг үр өгөөжийг олон нийтэд танилцуулна.

Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, санхүүжилт, менежмент, хамгаалалтад талуудын оролцоог нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Оролцогчид “ТХГН-ийн паспорттой аялал” өртөөчилсөн тоглоомоор дамжуулан тусгай хамгаалалттай газар нутгуудтай танилцахаас гадна тухайн нутгийн төлөөлөлтэй уулзаж, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.

Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Байгалийн Өв Сан, Де Нэйче Консервансийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн төслийн зохицуулах нэгж хамтран зохион байгуулна.

Арга хэмжээ наймдугаар сарын 22-ны 09:00-18:00 цагт COP17-ын Ногоон бүсийн C4 “Байгаль” павильонд болно.

Хуваалцах