COP17: Ногоон бүсэд “FAST IS OVER” загварын шоу боллоо
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд Монголын хувцас загварын салбарын төлөөлөл хамтран “FAST IS OVER” загварын шоуг наймдугаар сарын 19-нд Ногоон бүсэд зохион байгууллаа.
Мэдээллийн алба



НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ын хүрээнд Монголын хувцас загварын салбарын төлөөлөл хамтран “FAST IS OVER” загварын шоуг наймдугаар сарын 19-нд Ногоон бүсэд зохион байгууллаа.Шоунд Монголын хувцас загварын зургаан брэнд оролцож, их хэмжээний үйлдвэрлэл, нийлэг материалын хэрэглээ, хувцасны хог хаягдлаас үүдэх байгаль орчны сөрөг нөлөөнд анхаарал хандуулав. Зохион байгуулагчид хурдан загварын үйлдвэрлэл нь усны хэрэглээ, химийн бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчинд дарамт учруулдаг гэдгийг онцолжээ.“FAST IS OVER” шоугаар дамжуулан тогтвортой үйлдвэрлэл, хариуцлагатай хэрэглээ, байгальд ээлтэй материалын хэрэглээг дэмжих үзэл санааг олон нийтэд хүргэсэн байна. Мөн хувцас загварын салбарын хөгжлийг зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээгээр бус, байгалийн нөөцийн зохистой хэрэглээ, бүтээгдэхүүний эдэлгээ, дахин ашиглалт, хог хаягдлыг бууруулах бодлоготой уялдуулах шаардлагатайг онцоллоо.



















