Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

COP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 8 дахь өдрөө үргэлжилж байна. COP17-ын Цэнхэр бүсийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах нөхцөлийг хангах зорилгоор VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсэд VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 8 дахь өдрөө үргэлжилж байна. COP17-ын Цэнхэр бүсийн үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах нөхцөлийг хангах зорилгоор VENUE COC шуурхай удирдлагын төв ажиллаж байна.

Тус төвөөс барилга байгууламж, эрчим хүч, хөдөлмөрийн аюулгүй байдал, техник тоног төхөөрөмж, мэдээлэл холбоо, харуул хамгаалалт, хоол үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуй, цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдлын менежмент, ус хангамж, ариутгал халдваргүйжүүлэлт, эмнэлгийн яаралтай тусламж зэрэг Цэнхэр бүсийн өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Олон улсын хэмжээний хурлын ард олон салбарын багийн уялдаа холбоо, шуурхай ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна.

Хуваалцах