Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

COVID-19: Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж

Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COVID-19: Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
COVID-19: Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж. Зураг: МҮОНРТ

Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт:

  • Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх

  • Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах

  • Хорхой, шавьжны устгал хийлгэх

  • Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)

Айл өрхөд:

  • Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

  • Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

  • Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх

  • Гэртээ олон хүн цуглуулахгүй байх

  • 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих

  • Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх

  • Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах

  • Булаг, шандын усыг буцалгаж хэрэглэх

  • Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх

  • Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх

  • Хувцас, хөнжил, гудас, гар, нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих

  • Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх

  • Цаг агаарт тохируулан хувцаслах

  • Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах)

  • Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух)

  • Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх

  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандана уу.

Хуваалцах