Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөө

Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөө
COVID-19: Бараа, бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээнд өгөх зөвлөгөө. Зураг: МҮОНРТ

Ачаа тээврийн байгууллагад:

  • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх

  • Ажлын байрыг тогтмол цэвэрлэх

  • Хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

  • Агаар сэлгэлт хийх

  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

  • Ачаа, тээшийг зайтай байрлуулах

  • Агуулахын ажилчид тусгай хувцас өмсөх, дараа нь халдваргүйжүүлэх

  • Агуулахын ачаа, барааг халдваргүйжүүлэх

  • Нэг дор олуулаа сууж хооллохгүй байх

Хүргэлтийн ажилтанд:

  • Амны хаалт зүүх

  • Бээлий өмсөх

  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх

  • Жолооны хүрд, шалавч, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

  • Төлбөр, тооцоог аль болох карт болон цахимаар хийх

  • Хүн хооронд 1.5-2 метр зай барих

Үйлчлүүлэгчид:

  • Амны хаалт зүүх, бээлий өмсөх

  • Сав, баглаа, боодол задарсан эсэхийг шалгах

  • Сав, баглаа, боодлыг савантай эсвэл 1л усанд 25мл белизна хийж арчих

  • Бараа, бүтээгдэхүүнийг мөн арчиж цэвэрлэх

  • Гаднах сав, баглаа, боодлыг хаях

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэх

  • Халдварын тархалт өндөр улс орноос аль болох онлайн захиалга хийхгүй байх

Хуваалцах