Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Д.Батлут Цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа газрууд, төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны орон тооны харьцааны асуудлыг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Батлут Цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө
Д.Батлут Цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа газрууд, төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны орон тооны харьцааны асуудлыг хэлэлцлээ.

Сайд Д.Батлут Цэргийн байгууллагын дээд шатанд хэт төвлөрсөн, нүсэр бүтэц бий болсон нь дунд болон доод шатны нэгжүүдийн хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлж, офицер, ахлагчдын ажлын ачаалал, дарамтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын бүтээмж, чанарт нөлөөлөх, улмаар тайван цагийн осол, зөрчил гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгааг онцлон анхааруулав.

Иймд сайдын зүгээс төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны ангилал, цэргийн цолны зэрэглэл, удирдах болон гүйцэтгэх албан тушаалын харьцаанд иж бүрэн үнэлгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийн санал боловсруулах үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.

Хуваалцах