Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Д.Буянтогтох: Хүн, байгаль хоёр хүйн холбоотой

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн малчин Д.Буянтогтох нь багаасаа мал маллаж ирсэн малч удамтай эмэгтэй.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Д.Буянтогтох: Хүн, байгаль хоёр хүйн холбоотой
Д.Буянтогтох: Хүн, байгаль хоёр хүйн холбоотой. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн малчин Д.Буянтогтох нь багаасаа мал маллаж ирсэн малч удамтай эмэгтэй. Түүний хувьд Зүүнбаян-Хайрханы ар өврөөр олон жил нутаглаж байна. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг түүний гэр бүлд өнгөрсөн жил эхээс өнчирч хоцорсон янзага нэмэгджээ.

Д.Буянтогтохын нөхөр малын эрэлд явж байхдаа жижигхэн янзагыг үхэх эрсдэлээс аварч, гэртээ авчирсан байна. Тэр өдрөөс хойш бяцхан янзагыг угжин өсгөж, гэр бүлийн гишүүнээ болгожээ.

Тэд гэр бүлийн шинэ гишүүнээ Борхүү гэж нэрлэсэн бөгөөд бяцхан янзага тэдний гэр бүлд ирснээр Д.Буянтогтохынд олон өөрчлөлт гарч, амьдрал ахуй нь улам бүр дээшиж байгааг ярьж байлаа. Мөн Ган, зуд болсон ч манайх гарз хохиролгүй өнтэй сайхан өвөлжиж байгаа нь хангай дэлхийтэйгээ зөв харьцаж ирсний үр шим гэж боддог хэмээн хуучилсан юм.

Ийнхүү байгальд эхээсээ өнчирч үлдсэн бугын нялх төлийг гэртээ тэжээж хүн, байгаль хоёрын хүйн холбоог үлгэрлэж байгаа малчин Д.Буянтогтохыгэнэ жилийн "Цагийн хүрд"-ийн баатруудын Экологид ээлтэй хүн номинацид онцолж байна.

Хуваалцах