Дархан аварга Х.Баянмөнх зодог тайллаа
Үндэсний бөхийн тавын давааны барилдааны өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон ЗХУ-ын Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Даяар дурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт,
Мэдээллийн алба

Үндэсний бөхийн тавын давааны барилдааны өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон ЗХУ-ын Гавьяат тамирчин, үндэсний бөхийн Даяар дурсагдах Далай Даян Дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, XX зууны Манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн Баянмөнхийн цолыг дуудаж, хүндэтгэл үзүүллээ.
Домогт бөх, үндэсний бөхийн алдарт аварга Х.Баянмөнх цолоо дуудуулж, наадмын зүлэг ногоон дэвжээндээ дэвэн шавж, наадамчин олонтойгоо мэндчилээд, төрийн есөн хөлт цагаан тугтаа мөргөн адис авсны дараа зодог тайлж, үндэсний бөхийн өмсгөлөө зээ хүүдээ шилжүүлэн өглөө.
Ёслолын үеэр шавь нар болох Дархан аварга А.Сүхбат, Даян аварга Н.Батсуурь, аварга Мөнхбат, аварга П.Бүрэнтөгс нар хүндэтгэл үзүүлж, алд шар хадаг өргөн барив.


















