Дэд төвүүдийг байгуулснаар хотын төвлөрөл буурна
Улаанбаатар хотод 500 мянган хүн л амьдарна гэж төлөвлөсөн байдаг.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Улаанбаатар хотод 500 мянган хүн л амьдарна гэж төлөвлөсөн байдаг. Гэтэл өнөөдөр 1 сая 600 мянга гаруй хүн нийслэлд ажиллаж, амьдарч байна. Хүн амын хэт төвлөрөл бий болсноос болж өнөөдрийн авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмжгүй байдал бий болсон гэж хотын удирдлагууд дүгнэж байгаа юм.
Харин нийслэл урт хугацааны хөгжлийн хөтөлбөртөө төвлөрлийг бууруулах ямар алхмуудыг хийх талаар бид сурвалжиллаа.


















